Urbanic Template

Бидний зорилго нь Герман орныг сонирхогч хүн бүхэнд Герман хэл болон соёлыг танилцуулан, бүхий л талаар дэмжин ажиллаж, улмаар хоёр орны найрсаг харилцааг улам бат бэх болгож, ард иргэдийн харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд оршино.


Үйл ажиллагааны чиглэлүүд

“Mdfvereins Вibliothek” Герман номын сангын гол зорилго нь Герман хэл судлагчдыг ном сэтгүүлээр хангаж, тэднийг туслаж дэмжих мөн уншигчдад Герман улсын соёл иргэншил, зан заншил, хөгжлийг танилцуулах явдал юм. Манай номын сан нь шинжлэх ухааны, уран зохиолын, хэл шинжлэл, хүүхдийн гэх мэт Герман хэл дээр хэвлэгдсэн төрөл бүрийн 1000 гаруй ном, сурах бичигтэй. Та манай гишүүн болсноор бичиг баримтаа үлдээн уншихыг хүссэн бүх номоо гэрээр авч явж унших боломжтой юм.

Гадаадад байгаа Монгол иргэд болон Монгол хэл сурч байгаа гадаадын иргэдэд зориулсан Монгол номын сан байгуулах төслийн хүрээнд хамтран ажиллаж байна. Та бүхэн Монгол хэл, соёл, ёс заншилаа сурталчлах энэ үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, номын хандив өгөх бол бидэнтэй холбогдоно уу.

Герман хэл сурч буй хүүхэд залууст туслах зорилготойгоор чөлөөт сэдвээр Герман кино үзүүлнэ. Үзсэн киноныхоо хүрээнд гишүүд маань дугуй ширээний ярилцлаганд оролцож, ярилцах чадвараа сайжруулах боломжтой.

Герман хэл сурч буй хүүхэд, залуусын ярианы чадварыг хөгжүүлэх зорилготой.

Дугуй ширээний ярилцлаганы үеэр:

1. Уншсан номныхоо талаар ярилцах

2. Үзсэн киноныхоо талаар ярилцах

3. Чөлөөт сэдвээр ярилцах

Гишүүнчлэлийн үнэмлэх нээлгэхэд дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байх шаардлагатай:

  • Насанд хүрэгчид: Иргэний үнэмлэх, цээж зураг
  • Оюутнууд: Иргэний үнэмлэх, оюутны үнэмлэх, цээж зураг
  • Сурагчид: Төрсний гэрчилгээ, сурагчийн үнэмлэх, цээж зураг

Уншигчийн үнэмлэх шинээр нээлгэх үнэ:

  • Дунд сургуулийн сурагч - 2500 төгрөг
  • Oюутан болон бусад-3500 төгрөг
  • Хүчин төгөлдөр уншигчийн үнэмлэх
  • 4н долоо хоног хүртэлх хугацаагаар гэрээр ном, материал авч болно.
  • Нэг удаа 3 хүртэлх ном, бусад материал авах
  • Гэрээр ном авахдаа иргэний үнэмлэхээ номын санд үлдээнэ.
  1. Гэрээр авсан материал урьдчилан захиалганд ороогүй тохиолдолд хугацааг сунгаж болно.
  2. ​Хугацаандаа буцааж авчраагүй хоног тутамд, материал тутамд 500 төгрөгний торгуультай.
Сүүлд нэмэгдсэн
Ангилал Нэр
1 Уран зохиол Hamlet 1992
2 Уран зохиол The book of time 2007

Мэдээ мэдээлэл

  • Герман Номын сан нээлтээ хийлээ Mонгол Германы Нөхөрлөлийн холбоо ТББ хүүхэд залуусдаа зориулан Герман номын сангийн нээлтээ хийлээ. Манай ТББ нь Герман орныг сонирхогч хүн бүхэнд Герман хэл болон соёлыг танилцуулан, бүхий л талаар дэмжин ажиллаж, улмаар хоёр орны найрсаг харилцааг улам бат бэх болгож, ард иргэдийн харилцан ойлголцлыг бэхжүүлэх зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. [...]

  • НОМЫН АЯНД ХАМТРАН АЖИЛЛАНА "Монгол Германы Нөхөрлөлийн Холбоо" ТББ нь "Монгол Германы Эдийн Засгийн Клуб" ТББ-тай хамтран хүүхэд залуучуудын хөгжилд хувь нэмрээ оруулах зорилгоор Номын сан байгуулах аянг эхлүүлээд байгаа билээ.  Энэ аяны хүрээнд гадаадад байгаа Монголчууд болон хүүхдүүддээ зориулан Монгол номнуудыг гэрээр унших боломжтой Номын сан байгуулах үйл хэрэгт ном цуглуулах, илгээх чиглэлээр бид хамтран ажиллаж байна.  Тиймээс Монгол ном хандивлах сонирхолтой албан байгууллага, хувь хүмүүсийг бидний энэ сайн д [...]

  • Монгол Германы эдийн засгийн клубээс Улаанбаатар хотод хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэдээлэл солилцох, соёл, ёс заншлыг сурталчлах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй "Монгол Германы Нөхөрлөлийн Холбоо ТББ"- тай хүүхэд залуучуудын хөгжилд хувь нэмрээ оруулах зорилгоор „Номын сан байгуулах, дэмжих“ талаар хоёр талын үйл ажиллагааг дэмжих, ном цуглуулах, илгээх чиглэлээр хамтрах гэрээ байгуулан ажиллаж буй ажлын хүрээнд эхний 6 хайрцаг 500 гаран номуудыг илгээхэд бэлэн боллоо. [...]

Манай хаяг

1104 тоот, 11 давхар, Aюуд Taуэр, 1-р хороо, Oлимп-5, Сүхбаатар дүүрэг, 14240 Улаанбаатар, Монгол улс

8604-4090

mdfverein@gmail.com

www.mdfverein.com